• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой гэж Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан байдаг. Хүний эрх гэж чухам юу вэ? гэвэл таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсанбайдаг.   Хүний эрх хүн бүрт хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ямар ч ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Хүний эрх түгээмэл учраас дэлхийн хаана ч ижил дээдлэгдэх учиртай Хүн эрхээ хуулиас мэдэж авна. Хүний эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хууль, олон улсын гэрээ, УИХ-аас хүний эрхийг хэрхэн баталгаатай эдлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан зохицуулсан хэдэн зуун хууль батлан гаргасан.   Та бүхэн эрхээ мэдсэнээр: ЭРХЭЭ бүрэн дүүрэн эдлэх БОЛОМЖИЙГ олж авна. Эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ ЗӨРЧИГДӨХӨӨС ХАМГААЛЖ, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардах болно.     Та бүхэн хууль зүйн зөвлөгөө авах болон хүний эрхийн зөрчлийн гомдол мэдээллийг доорхи хаягаар өгнө үү. ХЭҮК-н Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2 давхарт, утас 70342122