• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭН ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ

Иргэн таны эрх зүйн мэдлэгт энэ удаагийн буланд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиас хэсэгчилэн авч танилцуулж байна хүлээн авна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь 2016 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хуулинд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхээр зохицуулахдаа төрийн байгууллагын цахим хуудас хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээллийг чөлөөтэй авах боломжийг бий болгох; хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан компьютерын дэлгэц дээрх бичгэн мэдээллийг дуу авиа руу хөрвүүлэн хувиргах дэлгэц уншигч, программ хангамж болон шинэ технологи, систем, тусгай хэрэглээний тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг эх хэл дээрээ ашиглах боломжийг бий болгох; ном, сурах бичиг, сонин сэтгүүл, төрийн байгууллагын шийдвэр, албан бичиг, барааны шошго зэрэг бүх төрлийн хэвлэмэл материалыг хүртээмжтэй ашиглахад зориулсан бар кодтой хэвлэх; цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх; төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх; хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус радио, телевизийг төрөөс дэмжихийг тус тус заажээ.  Та хүний эрхийн тухай ойлголт, хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө өвөх авахыг хүсвэл Хүний Эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтанд хандах боломжтой. лавлах утас 70342122, Аймгийн ЗДТГ-н 1 давхарт 112 тоот