• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах нь

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны төв, орон нутгийн ажилтнуудад зориулсан Сургагч багшийн анхны

tuslah_malchdiin_tusul.max-800x532.jpg

сургалтыг хийхийн өмнө МЭх-ны төв, орон нутгийн ажилтнуудын хүний эрхийн тухай мэдлэг, ойлголтыг тусгайлан бэлтгэсэн асуумжийн дагуу үнэлэх ажлыг эхэлж зохион байгуулсан.

Ийнхүү МЭХ-ны төв, орон нутгийн ажилтнуудын хүний эрхийн тухай мэдлэг, чадварыг үнэлсний үндсэн дээр тэднийг чадавхжуулах сургалтын модулийг боловсруулж, тараасан болно. Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ажилтнууд гарын авлагыг боловсруулсан. Эхний сургалтыг зорилтот аймаг, сумдын 150 гаруй хүнийг хармуулан зохион байгуулав. Түүнчлэн зорилтот аймаг, сумдын ЗДТГ-ын холбогдох ажилтнууд, сумдын зарим Засаг дарга нар, Иргэдийн хурлын тэргүүлэгчид, дарга болон хөдөө аж ахуй, хөдөлмөрийн болон мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтнууд сургалтад мөн хамрагдав.