• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид сургалтад хамрагдав

"ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ” сэдэвт сургалтыг Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагч нарт 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.30  цагт зохион байгуулан ажиллалаа. Сургалтад тус газрын 18 ажилтан хамрагдсанаас эмэгтэй 15, эрэгтэй 3 албан хаагч байсан бол Төрийн захиргааны албан хаагч 11, төрийн үйлчилгээний 7 албан хаагч байлаа Сургалтын явцад хичээлүүдтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн эмхтгэл 1, Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэл 13, 15, хүний эрх сэтгүүл 2 ширхэг, комиссын бэлтгэсэн нугалбар 1 ширхэг, хүний эрхийн товч тайлбар 1, гэрэл татуулсан зөв зам 1, судалгаа 1, Хүний эрхийн билл 1, Хүний эрхийн Үндсэн ойлголт хичээлийг 10 ширхгийг олшруулан тараалаа. Мөн хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга хийн мэдээлэл өгч асуултад хариулан ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээлийн талаарх ойлголтыг хүргэсэн.