• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийтийн сонсголын хуулиар сургалт зохион байгуулав

Монгол улсын анхны Үндсэн хууль болон Шинэ Үндсэн хууль батлагдсаны ой, Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын "Хууль сурталчлах аян өрнүүлэх” тухай 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/507 тоот захирамжаар "Эрх зүйн мэдээллийг Иргэн бүрт” сэдэвт 3 сарын аяныг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах шийдвэр гарсан байна. Аяны хүрээнд Булган сумын засаг даргын Тамгын газрын хүсэлтээр Булган сумын хэсгийн ахлагч нарт 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр "Нийтийн сонсголын тухай” хуулиар сургалт зохион байгууллаа. Сургалт Булган сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болж нийт 52 иргэналбан хаагч хамрагдсанаас эрэгтэй 7, эмэгтэй 45байсан. Сургалтад оролцогч нарт Нийтийн сонсголын хуулийн хичээл 20 ширхэг, комиссын танилцуулга 20 тус тус олшруулан тараав.