• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үнээгээ сааж байх үеэр хүчтэй аянга бууж аянгад өртсөн

Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай 19 дэх илтгэлээс та бүхэнд хэсэглэн хүргэж байна.

Манайх зуднаар бүх малаа алдаад баруун аймгаас Булган, Эрдэнэтийн залгаа нутагт шилжин ирж, айлд үхэр маллан гэр бүлээрээ туслах малчнаар ажиллахаар болов. Нийт 30 гаруй үнээ маллаж, саадаг, сүүг нь сүүний үйлдвэрт өгдөг учраас өглөө оройдоо үнээгээ саахад дор хаяж 2-3 цаг зарцуулдаг байв. Энэ нутагт бороо орох үед аянга цахилгаан ихтэй. Нэг удаа үнээ сааж байхад дуу цахилгаантай хүчтэй бороо

орлоо. Үнээгээ заавал саахгүй бол нормын сүүг өгч чадахгүй болох учир нөхөртэйгөө хамт үнээгээ саасан. Тэгээд ч харанхуй болох гээд юм юм л давхцаад байсан үе юм. Тэгсэн сүүлийн 2 үнээгээ ивэлгээд сааж байх үеэр хүчтэй аянга бууж, миний бие аянгад өртсөн. Саалийн хувин маань төмөр хувин байсан татсан болов уу гэж боддог. Мөн малын хашаа хороог төмрөөр бэхэлсэн байсан. Ер нь тэгээд хуванцар сав

хортой гэхээр нь сааль сүүнд хуванцар сав хэрэглэдэггүй, уг нь модон саалийн хувин байсан бол ийм юм болохгүй ч байсан юм бил үү гээд юм юм л бодогддог. Булганы харьяа нутаг хэдий ч Эрдэнэттэй ойрхон учраас хамгийн ойр газраас манай эзэн тусламж дуудаж авчирсан. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд нэлээд удаан булж байлгасан. Бүтэн жил эмчлүүлж, гайгүй болсон ч одоо байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон... Тохиолдол 1.10