• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Огтоно устгалын ажил хийгдэнэ

Үлийн цагаан огтоно хүрээгээ тэлсээр бэлчээрийн шимтэй ургамлаар хооллон, мал аж ахуйд ноцтой аюул учруулсаар байна. Булган аймгийн Рашаант сумын хувьд нийт нутаг үлийн цагаан отгонод идэгдсэн бэлчээрийн даац хэтэрсэн байна. Энэ жил 18,750 мянган га талбайд бэлчээрийн мэрэгч амьтан устгах ажил нь микро биологийн аргаар буюу бактерийн будаа цацаж устгал хийгдэнэ. Огтоно устгалын ажил хийгдэх нутаг дэвсгэрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч айл өрхүүдэд албан мэдэгдэл хүргүүлжээ. эх сурвалж Булган аймгийн Рашаант сумын цахим хуудас