• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хүний эрхийн ТББ-ын Форум хамтран НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулах гэж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд Булган аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах замаар боловсрол эзэмших тэгш боломжоор хангах”  сэдвээр олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 10.00 цагт Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас 70342122, 70342239