• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Рашаант сумын иргэд төрийн албан хаагч нар сургалтад хамрагдав

Рашаант сумын соёлын төвд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагаас 18 цагт иргэд, төрийн алба хаагч нарт Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, түүний дотор иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлуудыг аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч Э.Ариунчимэг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй сум орон нутгийн иргэд хэрхэн тэмцэж ажиллах талаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, цаашид анхаарах зүйл, Булган аймгийн шүүхийн үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн чиг үүргийн талаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай танилцуулга, товч тайлан, Хүний эрхийн үндсэн ойлголт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан, шинжээч Д.Мөнхсайхан нар тус тус сургалт мэдээллээ зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд иргэдийг идэвхижүүлэх, сургалтыг бататгах зорилгоор таних мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнийг зохион байгуулав. АХА тэмцээний асуултад сургалттай холбоотой асуултууд болон танин мэдэхгүй асуултууд оруулсан ба тус сумын иргэн Алтантуяа түрүүлж өргөмжлөл /аймгийн ГХУСАЗЗ-н санхүүжилттэй/, ХЭҮК бэлтгэн гаргасан ном, сэтгүүл, сумын ГХУСАЗЗ мөнгө шагнал/ гардуулав. Сургалтад тус сумын 73 иргэн хамрагдсанаас төрийн албан хаагч 45, иргэн 28, хамрагдсанаас төрийн тусгай 1, улс төрийн 4, төрийн үйлчилгээний 25, төрийн захиргааны 15 албан хаагч байсан бол эмэгтэй 54, эрэгтэй 19 хүн байв.