• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Саатуулах баривчлах байранд хяналт шалгалт хийгдлээ

Булган аймгийн Цагдаагийн газрын Саатуулах, баривчлах байранд саатуулагдсан болон баривчлагдсан этгээдийн Монгол улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ХЭҮК Булган аймаг дахь ажилтан, референт Д.Мөнхсайхан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

157060833_452833539394537_3276527748070241096_n.jpg