• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сумдын төлөөлөгч нарт мэдээлэл хийлээ

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй "Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний сургалт Булган аймагт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 11-өдрийг дуустал зохион байгуулагдаж байна. Уг сургалтын үед Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан нь сумдын төлөөлөгч нарт "Хүний эрхийн Үндэсний комиссын тухай танилцуулга хийж комиссын бэлтгэсэн ном сэтгүүл, танилцуулга олшруулан тараасан байна