• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сурч боловсрох эрх ба тэгш боломж, ялгаварлан гадуурхалт

Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан нь "Сурч боловсрох эрх ба тэгш боломж, ялгаварлан гадуурхалт" сэдвээр хүний эрхийн дүн шинжилгээг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж байгаа тул иргэд та бүхэн уг эрхийн асуудлаар санал, хүсэлт байгаа бол орон нутаг дахь ажилтанд хандаж гомдол мэдээлэл өгч болно. Хаяг аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт 110 тоот өрөө, утас 70342122