• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хаяжуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэгт оролцов

Аймгийн Иргэний танхим 2015 оны 11 сарын 2 ны өдөр Булган сумын хурлаас ирүүлсэн саналын дагуу АЗДТГын хурлын танхимд "Сумын гудамж зам талбай хорооллын шинэ хаягжилт"-ын асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Батсайхан, Булган сумын хурлын дарга Б. Мөнхбаатар, Булган сумын засаг дарга Ө.Хүрэлбаатар, ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн С.Наранбаатар, УБХ-ийн бүртгэл мэдээллийн тасгийн дарга Хүрэлтулга нар оролцож иргэдэд Хаягжилтын тухай хууль болон Булган сумын хурлаас гаргасан 40 дүгээр тогтоолын талаар иргэдэд урьдчилан мэдээлэл өгөв. Мэдээлэлтэй холбоотой санал бодлоо хэлэлцүүлэгт тавиж ажиллалаа.  Хэлэлцүүлэгт багийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч багийн ИНХ-ын дарга, сумын иргэд нийт 100 шахам хүн оролцож Сумын хурлаас гаргасан 40-р тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шинэ нэршил хаягжилтын асуудлыг багуудын иргэдийн нийтийн хурлаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж санал нэгтэй шийдвэрлэв.