• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга Ц.Амгаланбаяр нар 2018 оны 02 дугаар сарын 13-нд ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай танилцлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр УИХ-д өргөн барьдаг "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-үүддээ эрүү шүүлтийн нөхцөл байдал, хорих анги, баривчлах, сааатуулах төв, эрүүлжүүлэх байрны нөхцөл байдал нь "Нөхцлийн эрүү шүүлт"-ийг бий болгож байгааг анхааралдаа авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжоо дагаж мөрдөх, хүний эрх зөрчигдөж байгааг анхааралдаа авахыг сануулсаар ирсэн байдаг.