• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих 439 дүгээр ангийн алба хаагч нар сургалтад хамрагдав

Хорих 439 дүгээр ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус албанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Хууль зүйн туслалцааны төвийн Булган аймаг дахь салбарын өмгөөлөгч Э.Алтан-уяа, туслах ажилтан Г.Пүрэвдулам, Гэрэлт Ирээдүйн оршихуй төрийн бус байгууллагын тэргүүн Х.Нарангэрэл, аймгийн Онцгой байдлын газрын офицер Лхагважаргал, Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайхан нар сургалт зохион байгуулав. Хорих 439 дүгээр ангиас ирүүлсэн хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь, эрүүдэн шүүлтээс ангид байх эрх, Хүний эрхийг хангах чиглэлээр батлагдсан олон улсын гэрээ конвенц, бусад хууль тогтоомж сэдвээр ХЭҮК Булган аймаг дахь ажилтан, Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх асуудлаар Хууль зүйн туслалцааны төвийн Булган аймаг дахь салбарын өмгөөлөгч Э.Алтан-уяа, гэр бүлийн үнэ цэнэ, архидан согтуурахтай тэмцэх асуудлаар Гэрэлт Ирээдүйн оршихуй төрийн бус байгууллагын тэргүүн Х.Нарангэрэл, Галын аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн ослоос урьдчилан сэргийлэх асуудлаар аймгийн Онцгой байдлын газрын офицер Лхагважаргал нар 7 цагийн сургалт мэдээллийг хийлээ. Сургалтад тус албаны 68 алба хаагч хамрагдсанаас эмэгтэй 10, эрэгтэй 58 хүн байв.