• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчийн Про Боно өдөр 2022 арга хэмжээ зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хуульчийн Про Боно өдөр" арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр Булган сумын засаг даргын тамгын газрын нэг давхарт зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан Д.Мөнхсайхан, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа, Булган аймгийн Шүүхийн тамгын газрын дарга П.Хишигдаваа, Өмгөөлөгчдийн

IMG_6661.JPG

IMG_6651.JPG

IMG_6687.JPG

IMG_6691.JPG

зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Э.Цэнгүүн, Хууль зүйн туслалцааны төвийн туслах ажилтан Г.Пүрэвдулам, Булган аймгийн Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах, аймгийн Прокурорын газрын туслах ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нар оролцож 50 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, ХЭҮК-ын бэлтгэсэн 60 гаруй гарын авлага тараах материал тарааж ажиллалаа.