• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК Булган аймагт 2021 онд

Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан нь 2021 онд

  1. Хүний эрхийн үндэсний Комисс Булган аймагт цахим хуудсыг 2021 оны жилийн эцсийн байдлаар 541 хүн таалж, 22651 хүн хандалт хийн, 535 мэдээлэл, пост оруулсан байна. Мэдээ мэдээллийг оруулсан байдлаар ангилж харахад төвөөс оруулсан 380, ХЭҮК –ын Булган аймаг дахь ажилтны бэлтгэн оруулсан 72, бусад байгууллагын 83 мэдээ мэдээллийг оруулж нийтэлсэн байна.
  2. https://nhrcm.gov.mn/bulgan Цахим сайтад жилийн эцсийн байдлаар 34 мэдээлэл оруулж,
  3. Булганы мэдээ сонинд 2 мэдээлэл өгч нийтлүүлэв. Булганы мэдээ сонины 2021 оны 4 дугаарт Комиссын үйл ажиллагаа 20 жилийн ойн, 2021 оны 15 дугаарт “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн УИХ өргөн барилаа” сэдвээр мэдээ, ярилцлага өглөө
  4. Хүний эрхийн 6-н удаагийн сургалтыг зохион байгуулж 162 албан хаагчийг хамруулан 17 цагийн сургалт зохион байгуулсан.
  5. 88 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр ангилж харахад хөдөлмөрлөх эрхээр 42, тэтгэмж тэтгэмж авах эрхээр 6, шударга шүүхээр шүүлгэх эрх 8, төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрх 4, халдашгүй чөлөөтэй байх 8, хууль зүйн туслалцаа авах эрхээр 17 иргэн, хүүхдийн эрх 1, өмчлөх эрх 2, зорчих эрх 1 иргэн тус тус хандаж 1825 минутын зөвлөгөө үйлчилгээ үзүүллээ. Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийг хэлбэрээр ялгахад утсаар 45, цахим 3, биечлэн 40 иргэн хандсан
2021 on.jpg