Булган аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын баталсан удирдамжийн дагуу "Эрх зүйн сургалт сурталчилгааны" 2 сарын аяныг зарлажээ. Уг аяны хүрээнд Булган сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Булган сумын иргэдэд "Хүний эрхийн Үндсэн ойлголт" сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.