• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндсэн ойлголт сэдвээр аймгийн ЗДТГ-н албан хаагч нарт сургалт хийв.

"Хүний эрхийн Олон улсын өдөр"-ийг угтан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ахлах мэргэжилтэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран сургалт зохион байгуулан ажиллахаар болсон билээ. Энэ ажлын дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын 10 гаруй албан хаагчдад "Хүний эрхийн Үндсэн ойлголт", "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх"-ийн сэдвээр сургалт хийлээ.