• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАНА

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Ажлын хэсэг Булган аймагт ажиллахдаа ХЭҮК-н ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг  хийх,  хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг тодорхой байгу уллагууд дээр зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт хийх зэрэг цогц арга хэмжээ зохион байгуулан ажиллана.  ХЭҮК нь Иргэдээс өргөдөл, гомдол мэдээлэл авч, хууль зүйн зөвлөгөөг аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт 109 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагт, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09.00-13.00, 14.00-16.00 цагуудын хооронд тус тус авна. Лавлах утас 70342122