• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих

“Хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих” гэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгих, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. #ХҮНИЙ_ЭРХ_ХАМГААЛАГЧИЙН_ЭРХ_ЗҮЙН_БАЙДЛЫН_ТУХАЙ_ХУУЛИАС