• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагч гэж...

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр баталсан. “Хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо байгуулахад хуулийн зорилго оршиж байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Уг хуулинд “Хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байна.