Монгол улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Хүний эрхийн сургагч багш нар хамтран төрийн байгууллагуудад "Үндсэн хууль" сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын алба хаагч нарт "Монгол улсын Үндсэн хууль" сургалтыг тус газрын Мал аж ахуйн албаны дарга М.Жавзандулам зохион байгуулав. Сургалтын төгсгөлийн төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуулийн мэдээлэл судалгаа номыг гардуулан өгөв.


