• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн Конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан "Дэвжээ" тэмцээн боллоо

Хүний эрхийн олон улсын өдөр, Хүүхдийн эрхийн конвенци батлагдсан өдрийг тохиолдуулан Хууль зүйн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар хамтран Аймгийн төвийн ЕБС-ын сурагчдын дунд "Гэр бүл-Хүүхэд” дэмжээ тэмцээнийг зохион байгууллаа. "Хүүхэд-Гэр бүл” дэвжээ тэмцээнд өсвөр насны хүүхдүүд оролцосноор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенци, Гэр бүлийн тухай хууль, ГБХТТХ-ийг бүрэн уншиж, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй болж, мөн гэрийн даалгаварт өгсөн "Сэтгэлийн тус” арга хэмжээг зохион байгуулж тусч энэрэнгүй, хүнлэг сэтгэлийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.  Дэвжээ тэмцээнд 7 баг өрсөлдөснөөс Спортын дунд сургуулийн " Эрч хүч” баг 1-р байр, ХГБХХ-ийн дэргэдэх Охидын клубын " Найман нандин цэцэг” баг 2-р байр, Булган хангай МСҮТ-ийн " Ирээдүйн эзэд” баг 3-р байрыг тус тус эзэлж өргөжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Мөн баг хамт олноо амжилттай бэлтгэн оролцуулсан Спортын дунд сургуулийн нийгмийн ажилтан, 1-р 12 жилийн сургуулийн ирээдүй багийн ахлагч нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.