• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛСЭН ЭСЭХЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Булган Аймгийн Засаг даргын 2017 оны А/597 тоот захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Булган сумын төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын барилга, байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд 2017 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-н Хууль эрх зүйн хэлтэс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Стандарт хэмжил зүйн хэлтэс, ГХБХБГ хамтран 15 байгууллагын орчин нөхцөлтэй танилцаж ажиллалаа. Ажлын хэсэг илтгэх хуудас мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байгууллагад холбогдох зөвлөмж чиглэлийг өгч ажиллахаар боллоо.