• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ТУХАЙ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАМААР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ТЭГШ БОЛОМЖООР ХАНГАХ СЭДВЭЭР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ БУЛГАН АЙМАГТ 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН 10 ЦАГТ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АЙМГИЙН ИТХ-Н ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ИТХ-Н АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН, АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА, МЭРГЭЖИЛТЭН, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ, ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН НАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ, ЛЭОС, ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ОРШИХУЙ ТББ, ОРГИЛ МЭЭЖ ТББ, КРИСТИНА НОБЕЛИЙН САНГИЙН ЗОХИЦУУЛАГЧ, АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН, ХАМТ ОЛНЫ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОН БУЛГАН СУМЫН ИРГЭД 27 ХҮН ХАМРАГДЛАА. ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТЭГШ ХҮРТЭХ БОЛОМЖООР ХАНГАХ ЗАМ, ТАЛБАЙ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛОХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ТУХАЙ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЦУХАЛ БАЙГАА ТАЛААРХ ОЛОН АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ.