Хүний суурь эрхүүдийн нэг нь хөдөлмөрлөх эрх юм. Хүн бүр Хөдөлмөрийн тухай хууль болон ОУХБ-ын суурь конвенцүүдээр баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлэх эрхтэй. Үүнд:
-Эвлэлдэн нэгдэх эрх
-Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах
-Эрсдэлгүй ирээдүйн төлөөх нийгмийн хамгаалалд хамрагдах
-Шударга, хүртээмжтэй цалин хөлс авах
-Ялгаварлан гадуурхалт, албадан хөдөлмөрөөс сэргийлэгдэх болон бусад хуулиар олгогдсон эрхүүдийг эдэлдэг. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://nhrcm.gov.mn/ болон http://cmtu.mn/?fbclid=IwAR1bFDBgfALmFMIAIAbwU76l77-iN_2Bd6AuMcKQ2vCvfo-yKU_N0qFqics#/news/4887 холбоосоор үзнэ үү