• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ сургалт зохион байгуулав

Булган аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран "Хөдөлмөрлөх эрх” сургалтыг аймгийн төвийн төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, алба хаагч нарын дунд 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болж нийт 131 албан хаагч хамрагдсан байна. Сургалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа ”Хөдөлмөрийн харилцаан дахь эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн онцлог”, Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрх”, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн М.Дэлгэрмаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал”,”Хөдөлмөрийн бүтээмж”, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Ц.Цэнддоо, Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч, багш, арга зүйч З.Соёлмаа "Хөдөлмөрийн харилцаа” сэвдээр тус тус мэдээлэл хийлээ. Сургалтын явцад оролцогч нараас сонирхосон сэдвээр асуулт асууж байна. Мөн сургалтын гарын авлага, ном сэтгүүлийг тарааж өгч ажилласан.