• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ

Аливаа хүн эрх зүйн үүднээс хуульчлагдан баталгаажсан боломжийг элдэв ялгавар, хориг, шахалт дарамтгүйгээр ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу хэрэгжүүлэх нь эрх чөлөөтэй байх гол үндэс юм. Ямар ч үед хувийн болон гэр бүл, ахуй амьдралын хүрээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн аливаа хяналтаас ангид оршиж байж эрх чөлөө бүрэн утгаараа хэрэгждэг. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх чөлөөнд хэн ч байсан дур мэдэн халдаж, хүсэл зоригийг нь алдагдуулж эрхшээлдээ оруулж болохгүй. ...Хүний эрхийн товч тайлбар номноос