• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт

 Монгол улсын анхны Үндсэн хууль болон  Шинэ Үндсэн хууль батлагдсаны ой, Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын "Хууль сурталчлах аян өрнүүлэх” тухай 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/507 тоот захирамжаар "Эрх зүйн мэдээллийг Иргэн бүрт” сэдэвт 3 сарын аяныг  2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Уг аяны хүрээнд "Хүний эрх"-ийн тодорхой сэдвүүдээр сар бүр сургалт зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагууд сургалтын саналаа ирүүлж хамтран ажиллахад таатай байна. ХЭҮК Булган аймаг дахь ажилтан 70342122