• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЯН

 Эрх зүйн сургалт, сурталчилгааны 2 сарын аяны хүрээнд хуваарийн дагуу Эрдэнэт-Булганы ЦТС ТӨХК-д 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан, Хууль зүйн туслалцааны төвийн Булган аймаг дахь салбарын ажилтан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн тамгын газрын ажилтан нар оролцож өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, гарын авлага, тараах материал зэргийг алба хаагч нарт тараан өгч, сарын аяны талаар мэдээлэл хийж ажиллалаа. Арга хэмжээний төгсгөлд ХЭҮК-ийн бэлтгэн гаргасан ном, сэтгүүлийг гардуулан өгөв.