• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

301776715_410816377795592_5786252232046664337_n.jpg

Хүний эрхийн Үндсэний Комиссоос үндэсний хэмжээнд “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн 3000 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулан (2022.09.06-09.26) зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож байгаагаараа дээрх сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.

Комиссоос өнгөрсөн онд хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ сургалтын гарын авлагыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвд багц цаг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн бөгөөд, оролцогчдод багц цаг олгож байна.