• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ СУДЛАЖ БАЙНА

Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу  ХЭҮК-н Булган аймаг дахь ажилтан нь аймаг, орон нутгийн  "Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн төлөв байдал"-ыг 2018 оны 02 дугаар сарын 15-наас 2018 оны 03 дугаар сарын 15-ны хугацаанд судлаж байна. Сэдвийн хүрээнд хүний эрхэд нөлөөлж буй сөрөг нөлөөлөл, шалтгаан нөхцөл, талуудын байр суурь, дуу хоолойг сонсох, тэдгээрийн саналыг тусгах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.   Та бүхэн дээрх сэдэвтэй холбоотой санал, мэдээлэл хүргэхийг хүсвэл ХЭҮК-н Булган аймаг дахь ажилтын 70342122 дугаарын утсанд хандах боломжтой.