• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндээ хамгаалуулах эрх сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх"  сэдвээр иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын Булган аймаг дахь мэргэжилтэн Д. Мөнхсайхан болон Аймгийн ЭМГазар, НДХэлтэс, Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнууд оролцож иргэдийн асуултанд хариулт өгч санал хүсэлтийг хүлээн авч ярилцлага хийлээ. Иргэдээс тавьсан санал хүсэлтүүдийг шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцсон байна. Иргэд цахим бүртгэл үйлчилгээний талаар нилээд шүүмжлэлтэй хандаж байлаа.  Хэлэлцүүлэгт 45 иргэн оролцов