Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулагддаг "Хуульчийн про боно өдөр 2022" арга хэмжээний хүрээнд Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч нарт " ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ, ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ " сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагт тус сургуулийн сургалтын танхимд боллоо. Сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан референт
Д.Мөнхсайхан, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа нар зохион байгуулж, ахлах ангийн 78 сурагч хамрагдав.


