• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн ахмад настангуудтай уулзаж, "Ахмад настны нийгмийн хамгаалал ба Хүний эрхийн асуудал" сэдвээр санал асуулгыг авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Ахмад настны нийгмийн хамгаалал ба Хүний эрхийн асуудал" сэдэвт судалгааг явууллаа. Ахмад настны нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ХЭҮК-ын Говьсүмбэр аймаг дахь Г. Дэлгэрсүрэн тус аймгийн Ахмадын хороонд 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажиллаж, ахмадуудтай уулзан санал асуулгыг авлаа. Судалгаанд тус аймгийн 20 өндөр настан идэвхтэй оролцож, мэдээлэл солилцов.