• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээ авах боломжтой боллоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэгт 192.2 сая төгрөгийн 22 нэр төрлийн PCR шинжилгээний тоног төхөөрөмж 31 сая төгрөгийн оношлуурыг хүлээлгэн өгч суурилуулсанаар аймгийн хэмжээнд 2021 оны 09 сарын 27 ны өдрөөс ашиглахад бэлэн болголоо. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ковид 19 эмчилгээнд шаардлагатай байсан 30 орыг Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, 30 гудас, 30 хөнжлийг “Бүрэн урлан” ХХК үндсэн үнээр нь хийж гүйцэтгэн нийлүүллээ.