• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хяналт шалгалт, эргүүл хийв

Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, аймгийн Шуурхай штабаас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудыг цар тахалтай холбоотойгоор хяналт, шалгалт эргүүлийн үүргийг гүйцэтгүүлэхээр чиглэл болгосны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар, Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Т.Төмөрчөдөр нар 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 10:00-14:00 цагийн хооронд Сүмбэр сум 3-р баг Найрамдал хотхоны ойр орчим 20 аж ахуйн нэгж, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллав. Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуй нэгжүүд үйлчлүүлэгч нарт шаардлага тавихгүй, маскгүй иргэнд үйлчлэх, хүн хоорондын зай бариулахгүй иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн байдалтай байв. Мөн зарим дэлгүүрүүд худалдагчаас өөр ажилтан байхгүй учир тэр болгон үйлчлүүлэгч нарыг бүртгэх, халуун хэмжих боломжгүй нөхцөл байдал ажиглагдав.