Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газар, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянтал сумын соёлын төвд дараах сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс түүний үйл ажиллагаа
2. Хүний эрхийн үндсэн ойлголт,
3. Хөдөлмөрлөх эрх
4. Хөдөлмөрийн тухай хууль
5. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл явц
6. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
8. Зөрчлийн тухай хууль
Дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтанд Баянтал сумын 25 иргэн хамрагдлаа.Сургалтанд хамрагдсан иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, гарын авлага тараах материалыг тараан ажиллав.