• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянтал сумын иргэдэд сургалт зохион байгуулж, хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа

 Жил бүрийн 12 дугаар сарын 10-ний өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлан мэргэжилтэн, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Баянтал сумын Иргэний танхимд сургалт зохион байгуулж, хууль зүйн зөвлөгөө өгч, ном товхимол, гарын авлага тарааж ажиллав.