• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Биеийн тамир спортын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3/13 дугаар зөвлөмжийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга аймгийн албан байгууллага, газар, хэлтсүүдэд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар албан бичгийг комиссын гишүүний зөвлөмжийн хамт хүргүүлсэн билээ. Тус албан зөвлөмжийн дагуу аймгийн Биеийн тамир спортын газрын хүсэлтээр тус газрын албан хаагч нарт Жендэр ба Хүний эрх, ажлын байрны дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулав.