• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймагт Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2019 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн 5.2.8 дахь хэсэг, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/72 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачлагыг дэмжих үүрэг бүхий сайн дурын үүсгэл санаачлагын үндсэн дээр бүрэлдсэн орон тооны бус “Залуучуудын Хөгжлийн Зөвлөл”-ийг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад байгуулж, батламжийг гардууллаа. Аймгийн /Сүмбэр сумын/ ЗХЗ-ийн тэргүүнээр Т. Ариунболор, Шивээговь сумын ЗХЗ-ийн тэргүүнээр Ө.Баяртөгс, Баянтал сумын ЗХЗ-ийн тэргүүнээр Э. Эрхэмбаатар нар санал авч сонгогдсон байна.
Мөн ГБХЗХГ-ын даргын 2021 оны 05 сарын 27-ны өдрийн А/41 дугаар тушаалаар ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, тэргүүнээр Залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Б. Урангоо сонгогдсон юм.

Орон нутгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүддээ цаашдын ажилд нь амжилт хүсье