• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймагт Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа

 Жил бүрийн 12 дугаар сарын 10-ний өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Ойн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлан мэргэжилтэн, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газар, Монголын Хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, Говьсүмбэр аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Нотариатчдын танхимын Говьсүмбэр аймаг дахь салбар зэрэг байгууллагууд хамтран 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхим, "Балдан засаг” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж ажиллав.