• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймагт 100 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

Говьсүмбэр аймагт 100 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орлоо. 2021 оны 03 дугаар сард барилгын ажил дуусч улсын комисс хүлээн авч 2021 оны 04 дүгээр сард шинэ эмнэлгийн барилгад нүүн орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлснээр 4 аймгийн 10 гаруй сумын иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй болоод байна. Тус эмнэлэг нийтдээ 2 алба 1 төв 9 тасгийн зохион байгуулалттайгаар 165 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү барилгын ажил нь ойрын жилүүдэд аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдээгүй байсан томоохон ажлуудын нэг бөгөөд цаашид говийн бүсийн томоохон оношилгоо эмчилгээний төв болох зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болох ПГУ шинжилгээний аппарат, мэс заслын тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ.