• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймагт

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Ашигт малтмалын газраас 2015 оны 10 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулсан "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” сэдэвт зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймгийн ахлах мэргэжилтэн оролцлоо. Зөвлөгөөнөөр Бичил уурхай эрхлэгч, Хувиараа ашигт малтмал олборлогч, тэдгээрийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг орон нутгийн удирдлагууд, бичил уурхай эрхлэгчид болон бусад оролцогчид хүргэж, санал бодлоо солилцож, саад бэрхшээл, сайн туршлагаа ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь ач холбогдолтой байлаа.