• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн ажилчдад сургалт хийлээ

  2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн нийт 38 ажилтан, албан хаагч нарт "Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүү шүүлтээс ангид байх эрх, Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл явуулж, ажилчдын сонирхсон асуултад хариулт өгч, гарын авлага, нугалбаруудыг тарааж ажиллалаа.