Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллав. Комиссын гишүүн Д.Сүнжид 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ түүний харьяа газар, хэлтсийн удирдах албан хаагчдад "Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх" сэдэвт цахим суралтыг зохион байгуулав. Цахим сургалтад 60 гаруй удирдах албан хаагчид оролцов.