• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийв

Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар хэсгийн хорооны 1, 2, 3 дугаар санал авах байранд "Зорилтод бүлгийн сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилтэд" мониторинг хийв. Мөн Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрээр тусгаарлагдсан, ажиглалтад байгаа сонгогчид, аймгийн Цагдаагийн хэлтсийн саатуулах, баривчлах байранд баривчлагдсан этгээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар Нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хоригдсон сонгогчдын сонгох эрхээ эдлэх боломжоор хангагдсан эсэх, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл ажиллагаанд оролцож, иргэдээс санал авах үйл явцад хяналт үнэлгээ хийж ажиллаж байна.