• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг зохион байгуулах тул иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна

 Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэөдрийг"Хүний эрхийнолон улсын өдөр”болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө70 дахьжилтэйгээ золгож байна.Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээндНэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан уриалгын дагуу дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг бүтэн жилийн туршзохионбайгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний КомиссоосГовьсүмбэр аймгийнШүүхийнТамгын газар,АймгийнЗасаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс,Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,Монголын Хуульчдын Холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, Монголын Нотариатчын танхимын Говьсүмбэр аймаг дахь салбартайхамтран"Иргэдэдхууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээг2017 оны 12 дугаар сарын08-ны өдөрАймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимдзохион байгуулагдах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.