Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс "Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох” дэд хөтөлбөрийн хүрээнд "Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 14-ний өдрөөс 18-ний өдрүүдэд Сүмбэр сум, Баянтал сум, Шивээговь сумдад зохион байгууллаа. Говьсүмбэр аймагт үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн бүх байгууллагууд энэхүү аянд оролцож иргэдэд өөр өөрсдийн үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг танилцуулж, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллээр хангах, санал хүсэлт, шүүмжийг хүлээн авч, холбогдох үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
"Иргэдээ сонсъё” аянд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Сүмбэр сумын нэгдүгээр баг, Нэгдсэн эмнэлэг, Балдан засаг худалдааны төв болон Аяганы хонхорын 43 айл өрх, Баянтал сумын 16 айл өрхөөр орж нийт 200 гаруй иргэнд өөрийн байгууллагын онцлог, чиг үүргийг сурталчлан таниулж гарын авлага тарааж ажиллалаа.